Monday, November 23, 2009

Хэнд ч зориулаагүй

Хүний хорвоогийн алтан наран
Хайр сэтгэлийн улаан сарнай
Сэтгэл зүрхний дундрашгүй мөрөөдөл
Сониуч зүрхнээс урвахгүй хайр
Бодол сэтгэлийг мөнхөд зовоох
Бидний хайрын алтан мөчүүд
Тэвчээр шалгах чиний үгс
Тэндээс би хайртайгаа мэдрэнэ
Written by HeSoMi
Огторгуйн олон хүний дунд
Онцолж миний найз л эрдэнэ
Их хөрөнгө харж нөхөрлөөгүй
Итгэлт найз минь миний эрдэнэ
Зовох цагт минь татаж авах
Зоригт найз минь миний эрдэнэ
Written by HeSoMi

Найзууддаа

Олны үйлдлийг зөвшөөрөхгүй тэвдэхэд надад тусладаг та нар л миний найзууд
Олон ааш гаргахад минь ойлгодог та нар л миний найзууд
Сэтгэлээ онгойлгоход минь сонсдог та нар л миний найзууд
Суугаад гунихад минь тусладаг та нар л миний найзууд
Хайрын минь зууч болдог та нар л миний найзууд
Хүлээж гансархад минь хүсэл нэмдэг та нар л миний найзууд
Written by HeSoMi

Эхийн сайхан сэтгэл

Эрдмийн саруулыг наддаа мэдрүүлсэн
Ээжийн минь үг бүхнээс үнэтэй
Хайрын сайхныг наддаа сургасан
Хүний хорвоогийн эрдэнэ миний ээж
Сурган хүмүүжүүлэн гүүрийг нээсэн
Сайхан сэтгэлт ээждээ би хайртай
Written by HeSoMi

Аавдаа би хайртай

Анх намайг хараад алдрайхан үр минь гэж дуу алдсан хүн зөвхөн миний аав
Алдааг минь зэмлэж ариухан үгээ харамгүй хэлдэг хүн зөвхөн миний аав
Зорилгийг минь тодорхойлж тархийг минь чиглүүлэгч энэ л миний аав
Зовсноо харуулдаггүй зоригт баатар зөвхөн миний аав
Хорвоо дэлхийн гайхамшгийг
Хосгүй тодоор харуулсан аавдаа би хайртай
Written by HeSoMi

Шүлэг

Миний шүлэг блогт тавтай морил гоё ч байж магад муухай ч байж магад. Зөвхөн та нарын сэтгэгдэл шийднэ.