Wednesday, April 14, 2010

Амьдрал

Хүмүүний амьдарлыг бөөрөнхий утас гэж би төсөөлнөм
Хүн болгонд өөр өөрийн гэсэн утас бий.
Анх бурхан хүн болгонд ижилхэн утас бэлэглээд
Амьдарлын утсаа өмнөө шидээд нэг үзүүрээс нь хөвөөд
Хөвөрсөн утсаа ороогоод дахин бөөрөнхий болгоод
Хожим буцаад ирэхээрээ аваад ирээ гэх юм.
Амилж хүн болохоос эхлээд утас хөвөрч эхэлнэ.
Аль хүссэн зүгтээ амьдарлын утсаа шиднэ.
Бөөрөнхий утас хөвөрсөөр амьдрал үргэлжилсээр
Бүх туулсан амьдрал ороогдсон утсанд үлдсээр.
Би залхуу байлаа гээд утас минь намайг хүлээхгүй, хөвөрдгөөрөө хөврөнө.
Би ажилсаг байлаа гээд утас надаас хоцрохгүй, өнхөрдгөөрөө өнхөрнө.
Ахиад эхнээс нь гэж хурааж болохгүй торгон утас
Алслах замын хөтөч, бурхны бэлэг шидэт утсаа.
Хичээж зүтгэсэн нэгний утас улам уртсана.
Хувиа хичээн, өөрийгөө дотночилвол улам богиносоно.
Тордож хайрлавал алтан ч болж мэднэ.
Тоолгүй орхивол өгөр ч болж чадна.
Эмзэг торгон бөөрөнхий утас
Эхэлсэн шигээ хөвөрч дуусна.
Дуусахаасаа өмнө тасарч ч мэднэ.
Тасарвал залгагдана гэж үгүй.
Таны амьдрал эхэлсэн шигээ дуусна.
Энэ мөчид хүн үхэж
Эзэн бурхантай дахин уулзана.
Амьдарлын уртад хүмүүсийн утас нь цөм өөрчлөгдөөд
Адилхан торгон бус өөр өөр болчихжээ.
Зарим нь томоо гэгчийн бөөрөнхий утас барьжээ.
Тэр бол хорвоод удаан амьдарсан гэсэн үг.
Бурхан толгой дохино, баярлана,хөөрнө.
Зарим нь анхныхаасаа илүү богинохон юмаа.
Энэ нь тоост хорвоод хүн болоод удаагүйнх
Бурхан толгой сэгсрэнэ, харамсана, халаглана.
Урт богиныг бурхан хэмжинэ. Гэвч дуусахгүй.
Утасны материалыг илүүд чухалчлана гэнэ, өнгө ч хамаатай гэнэ.
Ахархан боловч алтан утастан сайн хүн гэнэ.
Амьдарлаа хүний утасны төлөө зориулсан гэнэ.
Аварга боловч өгөр хар утастан муу хүн гэнэ.
Амьддаа бусдын утаснаас нэлээд хулгайлсан гэнэ.
За тэгээд мөнгөн утас, мяндсан утас, даавуун утас, даалимбан утас
Хээтэй утас, хөөтэй утас, ноосон утас, ноолууран утас гээд
Хүн болгон өөр өөрийнхөө утсыг орооно, торгон утас хөврөнө.
Хөвөрсөөр хөвөрсөөр хүмүүний утас .....
Хэзээ, хаана, хэрхэн дуусахыг хэн ч үл мэднэ.
Хэзээ нэгэн цагт дуусах нь үнээн би мэднээ, бүгд мэднэ.
Өвлөөд, өвөртлөөд,хулгайлаад,худалдаад авсан эд хөрөнгөө аваад явж чадахгүй.
Өөрийнхөө ороосон утсаа л аваад явна, энэ хорвоогоос
Миний утас муу гэд орхиод явж чадахгүй.
Хүний утас сайн гээд булааж авч болохгүй.
Хайртай гээд сольж ч болохгүй.
Хайргүй гээд хольж болохгүй.
Амьдарлын утас хөвөрсөөр
Араас нь хүмүүс дагасаар..

No comments:

Post a Comment