Wednesday, April 14, 2010

Хэрвээ би шидтэн бол

Хэрвээ би шидтэн бол, Хэний ч мэдэхгүй алсаас хайрын үндэс түүгээд Хэрэлдэж байгаа хосын өлмий дор нь орхиноо Хаа тэртээх оддоос итгэлийн бороо гуйгаад Харуусалд автсан нэгний нулимсан дээр дусаанаа Хэрвээ би шидтэн бол, Үлгэр эхэлдэг орноос аз жаргал тээгээд Үнэгчилэн нойрсох нялхсын өөжин дээр нь үлдээнээ Үүрийн сайхан гэгээнээс ухаарлын учиг аваад Үргэлж гомдоодог нөхдийн зүрхэнд нь шидэж орхиноо Хэрвээ та шидтэн бол...яах вэ

No comments:

Post a Comment