Wednesday, April 14, 2010

Асуудал

Дуугүй явахаар донгио гэнэ Дуутай явахаар онгироо гэнэ Хөнгөн инээхээр аалигүй гэнэ Хөмсөг зангидхаар ууртай гэнэ Дээшээ харахаар ихэмсэг гэнэ Доошоо харахаар гутруу гэнэ Хүнд туслахаар долгинуур гэнэ Хөндий явахаар дайсан гэнэ Ганцаараа хэрэглэхээр булгануур гэнэ Сайн сурахаар гавал гэнэ Саар сурахаар мулгуу гэнэ Орой ирэхээр хэслээ гэнэ Олигтой хувцаслахаар ганган гэнэ Мөнгөтэй байхад баян гэчихээд Мөнгөгүй болонгуут буурай гэнэ Энэ хорвоод тэгээд яаж явбал дээр вэ?

No comments:

Post a Comment